“MJS” караоке, “Seven lounge” ресторан цаг хэтрүүлэн ажиллаж байжээ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох зорилгоор дүүргийн Цагдаагийн хэлтэс, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй хамтарсан
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох зорилгоор дүүргийн Цагдаагийн хэлтэс, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг саун, диско баар, караоке, паб, ресторануудад гэнэтийн шалгалтыг үе шаттайгаар хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр ээлжит шалгалтыг зохион байгуулжээ. 19 дүгээр хороонд байрлах “MJS” караоке, паб, 17 дугаар хороо “Эрхэст загал” ХХК-ийн “Seven lounge” ресторан болон 16 дугаар хороо “Макс Ложинг” ХХК-ийн “Эдж” бааранд хийсэн шалгалтаар цаг хэтрүүлэн ажиллаж байжээ.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан тэмцээнийг шууд дамжуулах эрх аваагүй, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг анхаарууллаа.


















