МХБХ "Мобиком"-той хамтран ажиллана
Гэрээний хүрээнд Үндэсний дээд лиг тэмцээнийг "Моби дээд лиг" нэрийн дор зохион байгуулах бөгөөд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээн дээд лигийг "Мобиком" групп ивээн тэтгэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Гэрээний хүрээнд Үндэсний дээд лиг тэмцээнийг "Моби дээд лиг" нэрийн дор зохион байгуулах бөгөөд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо.
Мөн гэрээний хүрээнд “VOO” болон “Monpay”-тэй хосолсон олон гэнэтийн бэлэг хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байгаа бөгөөд удахгүй тоглолтын тасалбаруудыг биеэр очиж бэлэн мөнгөөр авах асуудлыг хялбарчилж, онлайнаар MonPay апликейшнаас авах боломжтой болох аж.


















