МХБХ-ны анхдугаар футзалын цомын тэмцээн эхэллээ
Хоёрдугаар шатанд Футзалын дээд лигийн есөн клуб болон эхний шатнаас эрхээ авсан долоон клуб өрсөлдөнө.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Анх удаагаа зохион байгуулагдаж буй МХБХ-ны "Футзалын цом-2023" тэмцээний эхний шатны тоглолт Футзалын ордонд эхэллээ.
Эхний шатанд Футзалын нэгдүгээр лиг, сонирхогчдын цомын нийт 14 клуб өрсөлдөх юм.
Хоёрдугаар шатанд Футзалын дээд лигийн есөн клуб болон эхний шатнаас эрхээ авсан долоон клуб өрсөлдөнө.
Хасагдах шатаар явагдаж, анхдугаар МХБХ-ны "Футзалын цом"-ын тэмцээний аварга багаа тодруулна.
Хуваалцах


















