Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ
МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ. Тус сургалт нь МХБХ болон МУБИС-н хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн багш арга зүйч, биеийн тамирын багшийн хөтөлбөрийн оюутнуудад "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсээс энэ сарын 15 хүртэл онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээж МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал, Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах Э.Ганзориг нар оролцогчдод сургалтад нь амжилт хүссэн юм.

Энэхүү сургалтыг МХБХ-ны сургагч багш нар болох Б.Ганбат, Б.Анар нар удирдан явуулж байна.

Хуваалцах