МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртэв
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртлээ.
Мэдээллийн алба

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртлээ.
Дорнод аймгийн шигшээ баг 2016 оны УАШТ, “Үндэсний цом” тэмцээний алт, “Монголын бүх ард түмний XIV их наадам”-ын мөнгөн медалийг хүртэж, бахдам амжилт үзүүлсэн. Түүгээр ч зогсохгүй МХБХ-ны зүгээс зохион байгуулдаг аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг тус холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өндрөөр үнэлж, өөрийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоонд гардууллаа.
Б.Отгонбавуу


















