Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулагдаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх С.Энхтуяатай хамтран ОУХБХ-ны гарын авлагад суурилсан таван модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эхний сургалтаа хийлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулагдаа
МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулагдаа. Зураг: МҮОНРТ

ОУХБХ-ны “FIFA GUARDIANS” хөтөлбөрийн дагуу МХБХ хүүхэд хамгааллын бодлоготой болж, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх С.Энхтуяатай хамтран ОУХБХ-ны гарын авлагад суурилсан таван модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эхний сургалтаа хийлээ.

Сургалтад МХБХ-ны Техникийн хэлтэс, элит академи, шигшээ багийн албаны дасгалжуулагч, менежер, эмч зэрэг мэргэжилтнүүд оролцож хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд гарын үсэг зурлаа.

Дашрамд дурдахад МХБХ-ны “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч нар АХБХ-ны “С” зэрэглэлийн сургалтад оролцохын өмнө зайлшгүй хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсан байх шаардлага тавигдана.

Хуваалцах