Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ-ны шүүгчид “бүл нэмлээ”

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн футзалын улирлын өмнө зохион байгуулдаг футзалын анхан шатны шүүгчийн сургалт энэ сарын 2-5-ны хооронд болж өнгөрлөө. Тус сургалтад 50 оролцогч хамрагдсанаас 20 нь эмэгтэй оролцогч гэнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ-ны шүүгчид “бүл нэмлээ”
МХБХ-ны шүүгчид “бүл нэмлээ”. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн футзалын улирлын өмнө зохион байгуулдаг футзалын анхан шатны шүүгчийн сургалт энэ сарын 2-5-ны хооронд болж өнгөрлөө. Тус сургалтад 50 оролцогч хамрагдсанаас 20 нь эмэгтэй гэнэ.

Футзалын анхан шатны шүүгчийн сургалтын онолын хичээлийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны талбайн шүүгч Д.Түмэнбаяр заасан бол Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны Элит шүүгч Р.Жаргалсайхан практик дасгал, заалт, гүйлтийн хичээл оржээ.

Тус сургалтад хамрагдсан төгсөгчдөөс 30 анхан шатны шүүгч цааш гүнзгийрүүлэн сурахаар болжээ. Тэд гурван сарын хугацаанд бэлтгэл хийж, найман удаа практик шалгалт өгч тэнцвэл МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчийн эрх авах юм.

Сонирхуулахад, дараагийн анхан шатны шүүгчийн сургалт дөрвөн сарын дараа болох аж.

Хуваалцах