Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

МХБХ Олон улсын хөлбөмбөгийн холбооны стандартын талбайтай болсон батламжаа авлаа

Энэ талбайд анхны олон улсын тэмцээн буюу АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 9 дүгээр сард болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ Олон улсын хөлбөмбөгийн холбооны стандартын талбайтай болсон батламжаа авлаа
МХБХ Олон улсын хөлбөмбөгийн холбооны стандартын талбайтай болсон батламжаа авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн 8 дугаар сард хөлбөмбөгийн талбайгаа шинэчилсэн бөгөөд Нидерланд улсын edel hybridblade буюу үйсэн дүүргэлттэй Edel Grass B.V зүлэгтэй болжээ. Тус талбайн хэмжилтийг "Labosports" олон улсын байгууллага шалгаж баталгаажуулсныг ОУХБХ баталгаажуулсан бөгөөд "Эйч би эйс" компани уг талбайн бүтээн байгуулалтыг хийжээ. Түүнчлэн талбайн хаалга, тор, булангийн туг, зүлэг арчилгааны болон цас хамагч мини-тракторыг "Эйч би эйс" компани МХБХ-нд хүлээлгэн өгсөн байна.

Сонирхуулахад, Энэ талбайд анхны олон улсын тэмцээн буюу АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 9 дүгээр сард болсон.

Хуваалцах