Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 98 иргэн ханджээ

МХЕГ-ын 1800-1286 дугаарт 10-р сарын 29-өөс 11-р сарын 16-ны хооронд нийт 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоото

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 98 иргэн ханджээ
МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 98 иргэн ханджээ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын 1800-1286 дугаарт 10-р сарын 29-өөс 11-р сарын 16-ны хооронд нийт 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн дуудлага байв.

Үүнээс гадна гэр хороололд хашаандаа хоол хийж зарж байна, муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна, бензин дутуу шахсан, барилгын суулт үүслээ зэрэг 24 гомдол ирснийг харьяа дүүрэг, НМХГ-ын шуурхай албанд шилжүүлсэн байна. Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ханджээ.

Хуваалцах