Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ММСУХ Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ

Тодруулбал саяхан Казахстан Улсын Алма-Ата хотод болсон дэлхийн үндэсний спортын II их хуралд ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан, гадаад харилцаа судалгаа, сургалтын бодлогын хорооны дарга П.Сэргэлэн нар оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ММСУХ Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ
ММСУХ Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ. Зураг: МҮОНРТ

ММСУХ гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогын хүрээнд Азийн болон дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол энэ удаа Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар боллоо.

Тодруулбал саяхан Казахстан Улсын Алма-Ата хотод болсон дэлхийн үндэсний спортын II их хуралд ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан, гадаад харилцаа судалгаа, сургалтын бодлогын хорооны дарга П.Сэргэлэн нар оролцжээ.

Дэлхийн 109 оронд гишүүнчлэлтэй тус холбоо үндэсний уламжлалт хэв шинжит соёлын өв болсон спортыг хамгаалан хөгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд манай улсын төлөөлөгчид гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж, таатай хариу хүлээн авсан тухай мэдээ ирэв.

Тодруулбал, ирэх зун Дэлхийн үндэсний спортын холбооны төлөөлөгчид манай улсад айлчилж, гишүүнээр бүртгэсэн тухай албан ёсны батламжаа гардуулах аж.

Хуваалцах