Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ММСУХ Г.Пунцагбалжир агсаны аавд хүндэтгэл үзүүллээ

Г.Пунцагбалжир агсан Монголын үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх, монгол уяачийн хөдөлмөрийг үнэлэх, монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хурдан адууны бэсрэг угшлийг бий болгоход оруулсан нөр их хөдөлмөр, гавъяа зүтгэлийг эргэн дурсаж, түүний аавд Монголын мори

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ММСУХ Г.Пунцагбалжир агсаны аавд хүндэтгэл үзүүллээ
ММСУХ Г.Пунцагбалжир агсаны аавд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жилийн ойг тохиолдуулан уг холбоог үүсгэн байгуулагч, хурдан морины нэрт зүтгэлтэн, уяач, анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсаны аав Лувсанчойндонгийн Галбадрах, түүний гэр бүлд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүллээ.

Г.Пунцагбалжир агсан Монголын үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх, монгол уяачийн хөдөлмөрийг үнэлэх, монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хурдан адууны бэсрэг угшлийг бий болгоход оруулсан нөр их хөдөлмөр, гавъяа зүтгэлийг эргэн дурсаж, түүний аавд Монголын морин спорт, уяачдын холбооны “Уяачын алдар” одонг гардуулан өгсөн юм.

Л.Галбадрах дээрх холбооны бодлого, үйл ажиллагаа болон өөрийн хүүгийнхээ үйл хэргийн талаар дурсан ярьж, цаашдын холбооны үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүссэн юм.

Хуваалцах