Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“MNB Сэтгэлийн үндэс” аяны данс шилэн боллоо

МҮОНРТ өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MNB Сэтгэлийн үндэс” аяны данс шилэн боллоо
“MNB Сэтгэлийн үндэс” аяны данс шилэн боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн. Аян эхлэснээс хойших гурван сарын хугацаанд хүүхдүүдэд зориулан 200 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд "Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг нэгдээсэй" хэмээн уриалж, "Challenge" эхлүүлсэн.

"Challenge" эхлүүлснээс хойш маш олон иргэн сайн дураар “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдэн, хандив өргөж байна. Тиймээс энэхүү аяны дансыг “шилэн” болголоо. Ингэснээр бүтээн байгуулалтын аянд нэгдсэн бүх иргэдийн мэдээлэл ил тод байх юм.

"MNB Сэтгэлийн үндэс" аяны шилэн данс руу энд дарж орно уу.

Хуваалцах