Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“МNB Тэмүүлэл“ клуб өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэлээ

Өнөөдрийн билэгт сайн өдөр МҮОНРТ-ийн үйлчилгээний ажилтан Н.Цогзолмаа шинэ өргөө цагаан гэрийнхээ өрхийг татлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МNB Тэмүүлэл“ клуб өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэлээ
“МNB Тэмүүлэл“ клуб өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн билэгт сайн өдөр МҮОНРТ-ийн үйлчилгээний ажилтан Н.Цогзолмаад “MNB Тэмүүлэл” клубын залуучуудын санаачлагаар өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Н.Цогзолмаа нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат бөгөөд 6 хүүхэдтэй айлын хоёр дахь охин нь юм байна. 1988 оноос хойш МҮОНРТ-д 25 жил тасралтгүй тууштай ажиллаж “Радио, Телевизийн Тэргүүний Ажилтан” болжээ. Тэрбээр гэр бүлийн хүнээ 2012 онд алдаж, гурван хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн VII хорооны нэгэн айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг гэнэ. Том хүү нь саяхан цэргээс халагдаж ирсэн бол хоёр бага нь Баянгол дүүргийн 46 дугаар сургуулийн 4-6 дугаар ангид суралцдаг юм байна. Ийм учраас уран бүтээлч залуус өрх толгойлсон энэ эмэгтэйд туслахаар шийдсэн гэнэ. Өргөө цагаан гэрийг нь МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, тамгын газрын дарга Ө.Нарангэрэл, Хурд агентлагийн захирал Г.Батзаяа, “MNB Тэмүүлэл” клубын тэргүүн Ч.Өлзийсайхан, клубын нарийн бичгийн дарга П.Золжаргал, Хараагүйчүүдийн үйлдвэрийн захирал З.Болдсайхан, тус үйлдвэрийн гадаад харилцаа хариуцсан менежер Л.Ариунболд болон бусад албаны хүмүүс, ажилтан албан хаагч нар гардуулан өглөө.

Залуусын буянтай сайхан үйлс, санал санаачилгыг сонссон БГД-ийн 22 хорооны Иргэний танхимын ажилтан н.Ариунчимэг хорооныхоо зүгээс “Дөл” зуухыг бэлэглэж буйг энэ үеэр дуулгаж, холбогдох эрхийн бичгийг нь гардууллаа.

Н.Цогзолмаад туслан өгч буй гэр нь 5 ханатай, хоёр давхар дулаалгатай, шалтай, 2.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд “Хараагүйчүүдийн үйлдвэр”-т үйлдвэрлэжээ. Дашрамд дуулгахад тус үйлдвэр 130 ажилтантай бүрэн хүчин чадлаараа нэг жилийн хугацаанд 2000 гэрийг үйлдвэрлэх боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар зах зээлийн борлуулалтаасаа шалтгаалан хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж байгаа аж.

Түлхүүр үг:МҮОНРТ
Хуваалцах