“MNB World” сувгийн нээлт манай дуранд
МҮОНРТ нь дээрх үүргийнхээ хүрээнд Монгол улсын түүх соёл, зан заншил, урлаг спорт, нийгэм, эдийн засгийн ололт амжилт, өнөөгийн хөгжлийн талаар англи хэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн түгээх “MNB World” суваг нээх төслийг өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Мэдээллийн алба

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3.3-т “Олон нийтийн радио, телевиз нь гадаадын үзэгч, сонсогчдод зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ” хэмээн заасан.
МҮОНРТ нь дээрх үүргийнхээ хүрээнд Монгол улсын түүх соёл, зан заншил, урлаг спорт, нийгэм, эдийн засгийн ололт амжилт, өнөөгийн хөгжлийн талаар англи хэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн түгээх “MNB World” суваг нээх төслийг өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн англи хэлээр эфирээ нэвтрүүлэх Монголын анхны телевизийн сувгийн албан ёсны нээлт болж байна. "MNB WORLD" сувгийн нээлтийн ёслолоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.


















