Модны захуудад зөрчлөө арилгах долоо хоногийн хугацаа өгчээ
Байгаль орчин ногоон хөгжлийн яам Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран мод, модон материалын есөн захын үйл ажилалгаанд шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Байгаль орчин ногоон хөгжлийн яам Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран мод, модон материалын есөн захын үйл ажилалгаанд шалгалт хийжээ.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй модны захуудад борлуулагддаг мод, модон материалууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн иргэдийн гомдол хүсэлтийн дагуу модны захуудад шалгалт хийхээр болсон байна.
Уг шалгалтын үеэр нэг зах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан төдийгүй худалдан борлуулж байгаа мод, модон бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй, хоёр, гурав, тавын банзнууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч ээ.
Модны захуудад зөрчлөө арилгах долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд мөн энэ шалгалтаар буруу газарт зөвшөөрөлгүй худалдаа хийж байсан нь тогтоогдсон “Гурвалжин 44”, “Гялгар”модны захуудыг хааж үйл ажиллагааг зогсоосон байна.
Мөн тус захуудад Засгийн газраас тогтоосон түлээ, нүүрсний шуудайны стандартыг зөрчиж байсантай холбогдуулан одооноос дээрх стандарт, дүрмүүдийг мөрдүүлэхээр албаныхан ажиллаж эхэлжээ.


















