Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн нэгдсэн форумын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнээс манай улсын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс -100 кг-ийн жинд Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Ганболд хүрэл медаль хүртлээ.Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн нэгдсэн форумын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнээс манай улсын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлсэн юм.

Ахмад Н.Ганболд нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бол модон барилдааны спортоор гуравдахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, бүсийн аваргын алт, мөнгө, улсын аваргын мөнгө, хүрэл, Азийн аваргын хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах