Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мохаммед Салах 2017 оны Арабын шилдэг хөлбөмбөгчин цол хүртжээ

Харин оны шилдэг дасгалжуулагчаар Египетийн шигшээ багийн халамжлан хүмүүжүүлэгч, аргентин эр Эктор Купер, шилдэг багаар Египетийн шигшээ баг тодорсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мохаммед Салах 2017 оны Арабын шилдэг хөлбөмбөгчин цол хүртжээ
Мохаммед Салах 2017 оны Арабын шилдэг хөлбөмбөгчин цол хүртжээ. Зураг: МҮОНРТ

Английн “Ливерпуль” болон Египетийн шигшээ багийн довтлогч Мохаммед Салах 2017 оны Арабын шилдэг хөлбөмбөгчин цол хүртжээ.

Ийнхүү египет хөлбөмбөгчин залуу өөрийн спортын карьерын түүхэнд анх удаагаа Африк тоглогчдын дунд номер нэг болж чадав.

Салах нийт 625 санал авч, энэхүү хүндтэй шагналын эзэн болсон байна. Түүний удаах байранд Салахтай хамт нэг клүбт тоглодог сенегал тамирчин Садио Мане, гуравт Дортмундын “Борусси”-ын довтлогч габон хөлбөмбөгчин Пьер-Эмерик Обамеянг шалгарсан аж.

Харин оны шилдэг дасгалжуулагчаар Египетийн шигшээ багийн халамжлан хүмүүжүүлэгч, аргентин эр Эктор Купер, шилдэг багаар Египетийн шигшээ баг тодорсон байна.

Дашрамд сонирхуулахад, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Египетчүүд Оросын шигшээ багтай нэг хэсэгт тоглох юм.

Хуваалцах