Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Австрали эмч нар Орхон аймагт ажиллалаа

Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд Монгол, Австралийн эмч нарын баг 11 дэх жилдээ хамтран ажиллалаа. Энэ удаад дурангийн хагалгаа, сувилахуй, эрчимт эмчилгээ,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Австрали эмч нар Орхон аймагт ажиллалаа
Монгол, Австрали эмч нар Орхон аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд Монгол, Австралийн эмч нарын баг 11 дэх жилдээ хамтран ажиллалаа. Энэ удаад дурангийн хагалгаа, сувилахуй, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, нярай гэсэн чиглэл тус бүрээр холбогдох эмч нарт сургалт орж, ард иргэдэд үйлчилсэн байна.

Орхон аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд халдварт, үрэвсэлт өвчний улмаас үргүйдэлтэй эхчүүд нэмэгдэх болсон. Өөр нэгэн шалтгаан нь эмэгтэйчүүд үргүйдэлтэйгээ мэдсэн ч удаан хугацааны дараа эмнэлэгт хандаж, хугацаа алддагтай холбоотой. Иймд эмч нарын баг Орхон аймгийн БОЭТ-ийн шинэ дэвшилтэд техник технологийг түшиглэн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт дурангийн оношилгоо, үргүйдэл, гистатай иргэдэд хагалгаа хийж, цэвэршилт, охидын цус алдалт, өндгөвчийн үйл ажиллагаа нь алдагдсан иргэдэд үзлэг зөвлөгөө өгчээ.

Орхон аймгийн БОЭТ төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь 2017 оноос хойш дурангийн мэс засал хийж эхэлсэн бөгөөд залуу боловсон хүчнээ ч чадавхжуулахад анхаарсан явдал нь Монгол Австралийн эмч нарын багтай хамтран ажиллахад дөхөм байсныг хэлж байна. Мөн эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн үйл ажиллагаа нь багийн ажил байдаг бөгөөд энэ багаа сайн бүрдүүлж, Монгол улсын хэмжээнд жишиг болохуйц эхийг амгалан тайван ажиржуулах төрөх өрөөг тохижуулсан байгааг сайшааж байлаа гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.

Хуваалцах