“Монгол-Баавгайн хөндий” “Fipadoc” олон улсын кино наадамд тэргүүлжээ
францын кино найруулагч, гэрэл зурагчин Хамид Сардар, Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх нарын хамтран бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” кино тэргүүлсэн байна.
Мэдээллийн алба

“Fipadoc” олон улсын кино наадам өнгөрсөн сарын 20-28-нд Франц улсад зохион байгуулагджээ. Тус наадамд францын кино найруулагч, гэрэл зурагчин Хамид Сардар, Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх нарын хамтран бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” кино тэргүүлсэн байна.
Ташрамд дуулгахад, Байгаль орчны Гавьяат ажилтан Ж.Төмөрсүхийн хүү биологич Т.Лхагвасүмбэрэл мөн түмэн олонд хүндлэгдсэн байгаль хамгаалагч байсан билээ.


















