Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монгол бахархал"-ын өдөрт зориулсан барилдаанд Ч.Санжаадамба зодоглохгүй

Учир нь тэрбээр саяхан болсон Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн барилдааны үеэр хөлөндөө бэртэл авсан учир ийм шийдвэр гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол бахархал"-ын өдөрт зориулсан барилдаанд Ч.Санжаадамба зодоглохгүй
"Монгол бахархал"-ын өдөрт зориулсан барилдаанд Ч.Санжаадамба зодоглохгүй. Зураг: МҮОНРТ

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн 'Монгол бахархал'-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба барилдах боломжгүйгээ мэдэгджээ.

Учир нь тэрбээр саяхан болсон Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн барилдааны үеэр хөлөндөө бэртэл авсан учир ийм шийдвэр гаргасан байна.

Монголын үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой
бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журамд: ... Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй... хэмээн заасан билээ.

Үүнийгээ тэрбээр өнөөдөр дээрх холбоонд өөрийн биеэр хүргэсэн байна. Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Сонирхуулахад уг барилдаанд Ч.Санжаадамба 2012, 2013 онд түрүүлж байсан билээ.

Хуваалцах