Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно

Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болно.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно
Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болно. Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүтэй хоёр талын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.

Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргад бараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана.

Түлхүүр үг:гадаад харилцаа
Хуваалцах