Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол бөхийн өргөө үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар боллоо

Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд ийнхүү энэ намрын заалны барилдаан эхлэхээр болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бөхийн өргөө үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар боллоо
Монгол бөхийн өргөө үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний бөхийн намрын улирлын нээлтийн барилдааны тов гарлаа. Тодруулбал, энэ сарын 29-нд буюу ирэх бямба гарагийн 14:00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Мөн есдүгээр сарын 30-ны 14.00 цагаас аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаантай аж.

Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд ийнхүү энэ намрын заалны барилдаан эхлэхээр болов.

Хуваалцах