Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол бөхийн өргөөнд “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ

Өнгөрсөн жил зохион байгуулсан “Аргагүй хурдан ажнай” тоглолтод нь 300 гаруй уяач Монгол орны өнцөг булан бүрээс ирж, хамтдаа дуулснаар үзэгчдийг шуугиулаад амжсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бөхийн өргөөнд “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ
Монгол бөхийн өргөөнд “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин Л.Нарантуяа уран бүтээлийн бие даасан тав дахь тоглолтоо “Дуун тамгатай хүлгүүд” хэмээн нэрийдэж, ирэх арваннэгдүгээр сарын 3-нд Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ.

Жил болгон тоглохдоо сонсогчиддоо олон гэнэтийн бэлэг түгээдэг. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Аргагүй хурдан ажнай” тоглолтод нь 300 гаруй уяач Монгол орны өнцөг булан бүрээс ирж, хамтдаа дуулснаар үзэгчдийг шуугиулаад амжсан билээ.

Тэрбээр саяхан “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтарч морины тухай нэгэн дуу бүтээсэн нь мөн л сонирхол татаж байна.

Хуваалцах