Монгол бөхийн өргөөнд энэ сард гурван барилдаан болно
Тэгвэл маргааш нь Монгол Улсын начин Б.Бадралын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн нээлтийн барилдаан зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 23-нд МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
Тэгвэл маргааш нь Монгол Улсын начин Б.Бадралын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн нээлтийн барилдаан зохион байгуулагдана.
Харин Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн барилдаан энэ сарын 17-нд болох байсан ч Монгол бөхийг Геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдрөөр “Бизкон аудит” ХХК-ны 15 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн намрын нээлтийн барилдаан болж хойшилсноор 30-нд болохоор тогтов.


















