Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”Монгол Дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Монгол Дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцлоо
”Монгол Дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцлоо. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан.

Үүнтэй уялдуулан “Дэлхийн адууны өдөр”-ийг хоёр дахь жилдээ, “Монгол дархны өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ухааны ур, мэлмийн ур, гарын ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилгоор “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцож байна.

Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд тус үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 2026 оны 07 дугаар сарын 06-нөөс 09-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Хуваалцах