Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол эрдэмтэд байнгын галч ажиллуулах шаардлагагүй зуух бүтээжээ

Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэд манай орны халаалтын эх үүсвэрүүдэд тавигдах бага, дунд хүчин чадлын зуухны хийцүүдийг зохион бүтээж, туршилт хийж байна. Мөн тэд зуухаа улсын стандартаар батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эрдэмтэд байнгын галч ажиллуулах шаардлагагүй зуух бүтээжээ
Монгол эрдэмтэд байнгын галч ажиллуулах шаардлагагүй зуух бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэд манай орны халаалтын эх үүсвэрүүдэд тавигдах бага, дунд хүчин чадлын зуухны хийцүүдийг зохион бүтээж, туршилт хийж байна. Мөн тэд зуухаа улсын стандартаар батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа юм.

Тухайлбал, тэд өнгөрөгч оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн “Гоёхондой” цэцэрлэгт ДТХ-035 загварын зуухаа суурилуулсан байна. Энэ зуухны давуу тал нь нэг удаагийн цэнэглэлтээрээ Багануурын нэг тонн нүүрсийг 30 цаг орчим хүний оролцоогүй, тасралтгүй горимоор сүлжээний усны температураас хамаарч ачааллаа тохируулан ажилладаг юм байна.

ДТХ-035 загварын усан халаалтын зуух нь гэр хорооллын 50 орчим айлын халаалтын хэрэглээг хангах хүчин чадалтай. Мөн дулааны шугамын илүү төлөвлөлт, насосны хүчин чадлын сонголт, сүлжээний усны зарцуулалт, шугамын алдагдал зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм байна. Хүрээлэнгийн эрдэмтэд энэ зуухаа үйлдвэрлэхэд 30 орчим сая төгрөг зарцуулсан. Яг үүнтэй адил зуухыг гаднаас оруулж ирэхэд хамгийн багадаа 60 орчим сая төгрөг болдог байна.

Энэ зуухны бас нэг давуу тал нь хүний үйл ажиллагааг багасгадагт бий аж. Өөрөөр хэлбэл, байнгын галч ажиллуулах шаардлагагүй. Мөн түлшний бүрэн шаталт явагддаг учир нүүрсний зарцуулалтыг хэмнэнэ. Мөн яг одоо бидэнд тулгамдаж байгаа асуудал болох утааг бууруулах боломжтой юм байна.

Манай улс жилд 3.9 сая ам.долларын халаалтын зуух импортлодог мэдээ бий. Хэрвээ бид дотооддоо зуухаа үйлдвэрлээд эхэлбэл хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй нийгэм, эдийн засаг, техник технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах юм.

Ц.Хулан

Хуваалцах