Монгол инженерүүд автомашины хянах самбар үйлдвэрлэжээ
Монгол инженерүүд автомашин хянах төхөөрөмжийг дотооддоо хийж байна. Үүнийг “BTGT” компанийн хамт олон хийсэн бөгөөд тус хяналтын төхөөрөмжөөр түлш, хурд, явсан зам, моторын эргэлт, тосны даралт зэргийг хянаж болох гэнэ. Мөн машины байршил, ашиглалтыг хянах боломжтой юм байна.
Мэдээллийн алба

Машины байршил, ашиглалтыг хянах боломжтой
Эхний захиалгаа авч эхэлсэн тус компанийн хамт олон автомашин хянах төхөөрөмжөө гадны худалдааны сайтуудад байршуулж, экспортлохоор төлөвлөжээ.
Гэхдээ үүнийг зөвхөн хянах самбар гэвэл учир дутагдалтай юм байна. Тодруулбал, дэлгэцэн дээр тухайн машины явсан хурд, зам, хэрэглэсэн түлш, үлдэгдэл түлш, моторын эргэлт, тосны даралт зэргийг хянах боломжтой.
Мөн тухайн жолооч автомашинаа зогсоовол хурд хэмжигч нь зогсож оронд нь он, сар, цаг гарч ирэх гэх мэтээр шийдэж өгчээ.