Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Монгол хаан" жүжгийг Сингапурын "Marina Bay Sands" театрт тоглоно

"Монгол хаан" жүжиг өнгөрсөн онд Лондон хотын алдарт "Уэст Энд"-ийн Колизейн театрт 42 мянга гаруй үзэгчдэд хүрсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол хаан" жүжгийг Сингапурын "Marina Bay Sands" театрт тоглоно
"Монгол хаан" жүжгийг Сингапурын "Marina Bay Sands" театрт тоглоно. Зураг: МҮОНРТ

"Монгол хаан" жүжгийг Сингапурын "Marina Bay Sands" театрт тоглохоор бэлтгэж байна.

"Тамгагүй төр" жүжгийн олон улсын West End хувилбар болох "Монгол хаан" жүжгийг Сингапурт 2024 оны 10-р сарын 17-ноос 11-р сарын 3-нд толилуулна.

"Монгол хаан" жүжиг өнгөрсөн онд Лондон хотын алдарт "Уэст Энд"-ийн Колизейн театрт 42 мянга гаруй үзэгчдэд хүрсэн.

Сингапурт болох тоглолтод Холливудын алдарт жүжигчид болох Марк Декаскос, Леонард Вү, Рон Юан нар "Монгол хаан" жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээхээрээ онцлог юм.

Хуваалцах