Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол хүн огторгуйн уудамд дүүлэн нисэж, сансарт нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр

Тэрбээр сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорсон нь ийнхүү сансар судлалын түүхэнд бичигдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хүн огторгуйн уудамд дүүлэн нисэж, сансарт нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр
Монгол хүн огторгуйн уудамд дүүлэн нисэж, сансарт нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр. Зураг: МҮОНРТ

Монгол хүн сансарт ниссэн түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 37 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд Булган аймгийн Гурванбулаг сумын малчин ардын хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа огторгуйн уудамд дүүлэн нисэж, сансарт нэрээ мөнхөлсөн билээ.

Тэрбээр сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорсон нь ийнхүү сансар судлалын түүхэнд бичигдээд байна.

Байконурын сансрын буудлаас түүнтэй ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибеков “Союз-39” хөлгөөр хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогдсон түүхтэй. Тэд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Үүний дараа Ж.Гүррагчаад Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цол олгосон билээ.

Нэмж хэлэхэд түүнтэй сансарын нисгэгч М.Ганзориг хамт нисэхээр бэлтгэгдээд байсан билээ. Иймд түүнд болон сансарын баатрууд, сансарт судлалын төлөө ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдад Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.

Хуваалцах