Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн бусад улс орнуудаас доогуур байна
Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд сургаж дадлагажуулахаас гадна, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
Мэдээллийн алба

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд сургаж дадлагажуулахаас гадна, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн бусад улс орнуудаас дунджаар 3.5 дахин бага байгааг мэргэжлийн хүмүүсийн судалгаа харуулж байгаа аж.
Тухайлбал, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн улс орнууд дахь нэг сарын хөдөлмөрийн хөлс нь 1480 доллар байхад манайх 415 доллар байна. Тэгвэл үнэлэмжийг сайжруулахын тулд боловсон хүчнийг чанартай өндөр төвшинд сургаж бэлтгэж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг дүгнэжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн 4-р курсын оюутан н.Чулууны яриаг хүргэе.


















