Монгол хүү АНУ-ын үндэсний латин бүжгийн аварга болжээ
Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Ч.Жаргалсайханы удирдлага дор ардын бүжгээр есөн настайгаасаа хичээллэж эхэлсэн тэрбээр өдгөө АНУ-ын латин бүжгийн аварга боллоо.
Мэдээллийн алба

Нэр: Т.Бумчин
Нас: 18
Төрсөн газар: Улаанбаатар
Дасгалжуулагч: Даниэль Гоззи, Сэсилиа Жиовачини
Зорилго: Дэлхийн аварга болох
Анхны амжилт: Монголийн Хүүхдийн ордны алтан медаль
Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Ч.Жаргалсайханы удирдлага дор ардын бүжгээр есөн настайгаасаа хичээллэж эхэлсэн тэрбээр өдгөө АНУ-ын латин бүжгийн аварга боллоо.
2012 онд АНУ-д очсон ба өдгөө арванхоёрдугаар ангид суралдцдаг аж.
2014 оноос одооогийн хамтрагч М.Клецийн хамтаар бүжиглэж эхэлсэн гэнэ. АНУ-ын Латин бүжгийн 2015-2016 оны аварга болж байжээ. Мөн сарын өмнө Францад болсон ДАШТ-д есдүгээр байр эзэлсэн аж.
Олон улсын зэрэглэлтэй бүжгийн тэмцээний 21, 19 наснаас дооших төрөлд 10 удаа түрүүлж, дөрвөн удаа мөнгөн медаль зүүсэн байна.
Хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа Т.Бумчинд улам их амжилт хүсэе.


















