Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурна
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ.

Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жагсаалтыг өөрсдийн архив, хадгалагдаж буй баримт бичиг, бусад яам газраасаа авсан саналыг үндэслэн нийт гэрээний жагсаалтыг гаргаж харилцан солилцож, тулгалт хийж иржээ.

Энэ сард зохион байгуулах өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр протоколд гарын үзэг зурахаар төлөвлөж байна.

Хуваалцах