Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол, Лаосын баг тэнцээгээр өндөрлөлөө

Мөн тус тоглолтыг Лаос Улс дахь Монголын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын хамт олон болон Лаом улс дахь оюутнууд хүрэлцэн ирж үзсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Лаосын баг тэнцээгээр өндөрлөлөө
Монгол, Лаосын баг тэнцээгээр өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Лаос Улсын Вьентьян хотод бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

Өчигдөр Лаосын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тус улсын “Vientaine Capital” клубтэй нөхөрсөг тоглолтыг хийв.

Тус тоглолтод Монголын шигшээ багаас 63 дахь минутад С.Удвал гоол оруулж 1-0 ээр тэргүүлж, эхэлсэн ч эсрэг баг торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлж 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.

Мөн тус тоглолтыг Лаос Улс дахь Монголын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын хамт олон болон Лаом улс дахь оюутнууд хүрэлцэн ирж үзсэн юм.

Хуваалцах