Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол морины урлагийн бүтээл” үзэсгэлэн маргааш хаагдана

Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил” “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээл”, “Монгол морины урлагийн бүтээл” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн 150 гаруй бүтээл дэлгэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол морины урлагийн бүтээл” үзэсгэлэн маргааш хаагдана
“Монгол морины урлагийн бүтээл” үзэсгэлэн маргааш хаагдана. Зураг: МҮОНРТ

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Бүх соёлын цуврал арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд маргааш хүртэл Уран зургийн галерейд Хятад, Өвөр Монголын соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн үргэлжилнэ.

Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил” “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээл”, “Монгол морины урлагийн бүтээл” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн 150 гаруй бүтээл дэлгэгджээ.

Эдгээр үзэсгэлэн дотроос “Монгол морины урлагийн бүтээл” уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнг онцлон хүргэж байна.

Хуваалцах