Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол охид Сингапурын багтай тэнцсэн ч Тайландын багийг дийлсэнгүй

Эхний тоглолтоо Тайландын Чонбури хотноо Сингапурын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол охид Сингапурын багтай тэнцсэн ч Тайландын багийг дийлсэнгүй
Монгол охид Сингапурын багтай тэнцсэн ч Тайландын багийг дийлсэнгүй. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд Улсад 2024 оны олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож, “D” хэсэгт Тайланд, Сингапурын багтай учраа таарсан юм.

Эхний тоглолтоо Тайландын Чонбури хотноо Сингапурын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн.

Дараагийн тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багтай хийв.

ОУХБХ-ны чансааны 44 дүгээр байрт бичигддэг тус улсын шигшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг. Тэд тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглосноор үндсэн цагт 6:0 харьцаатай ялалт байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн хоёрдугаар шатанд тоглох эрхээ авлаа.

Хуваалцах