Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол оронд Улаан цутгалангаас гадна өөр өөрийн онцлогтой 18 хүрхрээ бий

Ус ихтэй жил 10 метр гаруй өргөнтэй болж, 20 гаруй метрээс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уулын дэлбэрэлтээс үүдэн бий болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол оронд Улаан цутгалангаас гадна өөр өөрийн онцлогтой 18 хүрхрээ бий
Монгол оронд Улаан цутгалангаас гадна өөр өөрийн онцлогтой 18 хүрхрээ бий. Зураг: МҮОНРТ

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь хүрхрээ рүү хүн бүхнийг соронз мэт татдаг.

Африкийн Виктория, АНУ, Канадын хил дээрх Ниагра, дэлхийн хамгийн өндөр 1020 метрээс унадаг Венесуэлийн Ангел зэрэг хүрхрээг үзэх гэсэн тив тивийн жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй гэдэг.

Манай орны хувьд гадаад, дотоодын жуулчин гийчдийн үзэхийг зорьдог хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол яах аргагүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны баруун бие болох Улаан гол дахь Улаан цутгалангийн хүрхрээ юм.

Ус ихтэй жил 10 метр гаруй өргөнтэй болж, 20 гаруй метрээс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уулын дэлбэрэлтээс үүдэн бий болжээ.

Монгол оронд Улаан цутгалангаас гадна өөр өөрийн онцлогтой 18 хүрхрээ байдаг байна.

Судлаач н.Сүхбаатарын яриаг та бүхэнд сонсгоё.

Mongolian National Radio · Монгол оронд Улаан цутгалангаас гадна өөр өөрийн онцлогтой 18 хүрхрээ бий

Мөнх цаст Алтайн сүрлэг уулсын дунд, хүн хүрэхэд амаргүй газар их, бага олон хүрхрээ байдгийн нэг нь Бага түргэний амны хүрхрээ юм.

Баян-Өлгий аймагт байдаг энэ хүрхрээ 36 метрийн эгц цавчим хаднаас хоёр шатлалтайгаар урсдаг байна.

Үүнээс холгүй 10 метрийн өндөртэй Цагаан усны голын хүрхрээ бий.

Түүнчлэн Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант Хайрхан уулын Рашаантын амны дээд хүрхрээ 25 метр, доод хүрхрээ 15 метрийн өндөртэй.

Мөн Увс аймгийн Ховд сумын нутагт Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унадаг хүрхрээ байдаг.

Хуваалцах