Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол-Солонгосын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” форум боллоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа форум энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол-Солонгосын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” форум боллоо
“Монгол-Солонгосын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” форум боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа форум энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү форумд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён У Сун, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Эрчим хүчний агентлаг (KEA), Цахилгаан эрчим хүчний корпораци (КEPKO) болон Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөгчид оролцжэ.

Форумд Монгол Улс болон БНСУ-ын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй ажлууд, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд дөрвөн илтгэл тавьжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн бодлого хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ БНСУ-тай хүний нөөцийг чадавхижуулах, харилцан туршлага солилцох, жишиг төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх гэсэн үндсэн чиглэлийн дагуу хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцолсон юм.

Хуваалцах