Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Монгол судлалын бага хурал боллоо

Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын номын санд зочлуулж мөн Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол судлалын бага хурал боллоо
Монгол судлалын бага хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран зохиодог Монгол судлалын олон улсын наймдугаар бага хурал энэ сарын хоёрноос дөрөвний өдрүүдэд Вашингтон хотноо болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хуралд Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх, уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийсэн байна.

Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын номын санд зочлуулж мөн Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулжээ.

Хуваалцах