Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

"Түмэн тэмээний баяр" өнөөдөр “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээр эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо
“Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

"Түмэн тэмээний баяр" өнөөдөр “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээр эхэллээ.

Хэлэлцүүлэгт тэмээчид болон олон улсын тэмээн холбооны төлөөлөгчид оролцлоо.

Тэд тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оновчтой оруулах, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд ямар санаачилга байх талаар санал солилцож байна.

Тэмээний ашиг шимийг зөв тодорхойлж түүхий эд, уналга эдэлгээг зөв зохицуулбал нэг малчин өрх жилдээ 20-30 сая төгрөгийг тэмээний ашиг шимээс хүртэж болох тооцооллыг гаргажээ.

Энд аялал жуулчлал, цагаан идээний боловсруулалт чухал нөлөөтэй гэж тэмээчин н.Цолмон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.Бат-Эрдэнэ нар хэлж байна.

Тэдний яриаг одоо дуулгая.

Mongolian National Radio · “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр тором болон тайлаг тэмээний уралдаан болно. Шилмэл буур, ингийг шалгаруулна.

Мөн тэмээн поло тэмцээн болно. Эдгээр үзүүлбэр, наадгай нь "Түмэн тэмээний баяр"-ыг гадна, дотны жуулчид зорих шалтгаан болдгоороо онцлог юм.

Хуваалцах