Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүллээ
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Мэдээллийн алба

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, Монгол Улсын харцага Х.Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Сонирхуулахад, хамгийн сүүлд болсон дээрх барилдаанд Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэж байв.


















