Монгол циркчид Холливудын “Дамбо” кинонд тогложээ
“Walt Disney” пикчерсийн бүтээл циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлэх “Дамбо” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн цөөхөн. Тэгвэл тус бүтээл кино болж, ирэх оны гуравдугаар сарын 29-нд нээлтээ хийхээр товлосон.
Мэдээллийн алба

Холливудын алдартай найруулагч Тим Бюртоны найруулж буй “Дамбо” кинонд Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нарын од гол дүр бүтээсэн. Үүнээс гадна дээрх бүтээлд Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрд тогложээ.