Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол туургатан бөхчүүд Улан-Үдэд хамтарсан бэлтгэлд хийж байна

Энэхүү бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол туургатан бөхчүүд Улан-Үдэд хамтарсан бэлтгэлд хийж байна
Монгол туургатан бөхчүүд Улан-Үдэд хамтарсан бэлтгэлд хийж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөх 14 хоногийн хамтарсан бэлтгэл болж байна.

Энэхүү бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17 тамирчин бэлтгэл хийж байгаа юм.

Харин Буриадаас манайхны эчнээ танил Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” ОУТ-ий медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев, Тувагаас оюутны дэлхийн аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд бэлтгэлд хамрагдаж байна.

Хуваалцах