Монгол туургатан театрын өвөл цагийн нээлтийн тоглолт боллоо
Мөн өвөл цагийн нээлтийн тоглолтоо “Өргөлийн дуулал” буюу бүх үндэстсний язгуур урлагийн хэв шинжийг агуулсан бүтээлээр эхэлж үзэгч олондоо сонирхуулсан байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид 37 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтийн тоглолтоо хийлээ.
Тэд Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит уг театрын хамт олон “Монгол туургатны дуулал” тоглолтоор хийж үзэгчдийн хүртээл болгов.
Мөн өвөл цагийн нээлтийн тоглолтоо “Өргөлийн дуулал” буюу бүх үндэстсний язгуур урлагийн хэв шинжийг агуулсан бүтээлээр эхэлж үзэгч олондоо сонирхуулсан байна.
Тоглолтод Монгол туургатан театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Монгол түмний эв нэгдлийн бэлэгдлийг агуулсан уран бүтээлүүдээрээ бэлэг барьсан байна.
Төв аймаг шинэ театрын барилгатай болсноор үзэгчдийн үзвэр үзэх сонирхол нэмэгджээ. Энэ удаагийн тоглолтыг мөн 400 гаруй иргэн үзэж сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж уран бүтээлчдэд урлагийн өндөр амжилтыг хүсч байсан юм.


















