Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол туургатны бөхийн барилдаан”-д Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Барилдаанд 128 бөх зодоглосон бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Т.Санчир тэргүүтэн зодоглосон юм. Тус барилдааны үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий шалгарав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол туургатны бөхийн барилдаан”-д Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ
“Монгол туургатны бөхийн барилдаан”-д Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт “Монгол туургатны бөхийн барилдаан” болж, үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.

Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр уран мэхийх уралдуулан өрсөлдөв.

Барилдаанд 128 бөх зодоглосон бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Т.Санчир тэргүүтэн зодоглосон юм. Тус барилдааны үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий шалгарав.

Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүч сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдэв.

Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Т.Нямжаргал "Монгол Туургатны бөхийн барилдаан"-ы азтай үзэгчээр тодорч “ПРИҮС-30” маркын автомашин хожлоо.

Хуваалцах