Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол туургатны бөхийн барилдаан”-ы азтай үзэгч энэ төмөр хүлгийг хожино

Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох бөгөөд Үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол туургатны бөхийн барилдаан”-ы азтай үзэгч энэ төмөр хүлгийг хожино
“Монгол туургатны бөхийн барилдаан”-ы азтай үзэгч энэ төмөр хүлгийг хожино. Зураг: МҮОНРТ

“Хамаг Монгол” студи, Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг ирэх зургадугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ.

Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох бөгөөд Үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр болох аж.

Барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж оролцоно. Мөн барилдааны үеэр үзэгчээс нэг хүнийг “Prius” автомашинаар шагнахаар болжээ. Тасалбар авсан үзэгчид дугаараа хадгалж, сугалаанд оролцох юм байна.

Монгол туургатны бөхийн барилдаан холбооны маргаантай асуудлаас болж хойшлохгүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Хуваалцах