Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана

Монгол залуучууд ихэвчлэн тус тусдаа дэлхий дахинаа нэрээ цуурайтуулдаг ч энэ удаа Монгол Туургатнаараа дэлхийн тайзнаа нэгдэх болсон нь гол онцлог юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана
Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана. Зураг: МҮОНРТ

Дэлхийн энтертайнмент, оддын хот хэмээн нэрлэгддэг АНУ-ын Лос-Анжелесд ирэх оны нэгдүгээр сарын 26-нд "Мисс Холливууд Монголиа" Монгол туургатны нэгдсэн арга хэмжээ болно.

Монгол залуучууд ихэвчлэн тус тусдаа дэлхий дахинаа нэрээ цуурайтуулдаг ч энэ удаа Монгол Туургатнаараа дэлхийн тайзнаа нэгдэх болсон нь гол онцлог юм.

Мөн Монгол орноо, залуусаа таниулан сурталчилах кино, видео клипэнд оролцох болон оюун ухаан авъяас чадвараа нээн харуулах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллах боломжтой гэнэ. Үүний тулд е-мэйл, албан ёсны пэйж хуудас, утсаар холбогдох ёстой юм байна.

Хуваалцах