Монгол, Украйны үндэсний олимпийн хороо хамтран ажиллана
Олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Украйны олимпийн хорооны ерөнхийлөгч Сергей Бубка, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар энэхүү санамж бичгийг үзэглэв.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпийн хороо, Украйны үндэсний олимпийн хороо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Украйны олимпийн хорооны ерөнхийлөгч Сергей Бубка, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар энэхүү санамж бичгийг үзэглэв.
Тулгууртай харайлтын дэлхийн шилдэг тамирчин, дэлхийн рекордыг 35 удаа шинэчилсэн, алдарт Сергей Бубка Монголд зочлон, Монголын олимпизм, спортын үйл ажиллагаатай танилцаж байна.


















