Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээг шинэчиллээ
Айлчлалын үеэр тус улстай 2019 онд байгуулсан боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээг шинэчилж оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад хамруулах боломжтой боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд болж байгаа үйл явдлын мэдээллийг үргэлжлүүлэн сонсгоё.
Айлчлалын үеэр тус улстай 2019 онд байгуулсан боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээг шинэчилж оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад хамруулах боломжтой боллоо.
Мөн тус улсад ээж, аавтайгаа амьдарч байгаа 4 мянга гаруй хүүхдэд Монгол хэл, соёлыг заах төвийг тус улсын 3 хотод нээхээр болсон талаар Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Mongolian National Radio · Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээг шинэчиллээ
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад 14 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдарч байна.


















