Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улс бүжгийн спортоор дахин нэг дэлхийн аваргатай боллоо

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залууг Тайваньд цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг гэнэ. Тэндээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс бүжгийн спортоор дахин нэг дэлхийн аваргатай боллоо
Монгол Улс бүжгийн спортоор дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Ub dance” чөлөөт бүжгийн наадам юм.

Уг наадмыг “Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран 2018 оны зургадугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Энэ жилийн чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Тайвань Улсад зохион байгуулагдах Taipei BBoy City буюу UNDISPUTED -д оролцох эрхийг олгосон бөгөөд энэ сарын 1, 2-нд Тайвань Улсад болсон “Taipei BBoy City” тэмцээнд “Ub Dance” чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн /bboy duk – HOOLIGANZ CREW/ нь Монгол Улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга болжээ. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

Хуваалцах