Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улс гурван аваргатай боллоо

Алтан медалийг W1700 ангилалд Э.Маргадгуа, U1700 ангилалд С.Төгөлдөр, U2000 ангилалд Н.Содбилэг, W1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн ABChess академийн тамирчин Э.Маргадгуа есөн өргөөс 8.5 оноо авч, нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс гурван аваргатай боллоо
Монгол Улс гурван аваргатай боллоо. Зураг: МҮОНРТ

Мальт Улсын Мелльеха хотноо өнгөрсөн аравдугаар сарын 20-30-ны хооронд Шатар сонирхогчдын ДАШТ болж, Монгол Улсаас гурван аварга төрлөө.

Ингэснээр Монголын шатрын түүхэнд нэгэн алтан хуудас нэмэгдлээ. Энэ жилийн тэмцээнд спортын мастер Г.Оргил тэргүүтэй Н.Содбилэг, Б.Отгонбаяр, С.Төгөлдөр, Э.Маргадгуа гэсэн шатарчин өрсөлдсөн юм.

Алтан медалийг W1700 ангилалд Э.Маргадгуа, U1700 ангилалд С.Төгөлдөр, U2000 ангилалд Н.Содбилэг, W1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн ABChess академийн тамирчин Э.Маргадгуа есөн өргөөс 8.5 оноо авч, нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан юм.

U2000 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн ABChess академи, Монполимет группын тамирчин Н.Содбилэг есөн өргөөс 9.0 хожил авч, нэг тойргийн өмнө мөн л түрүүлэх болзолоо хангасан билээ.

U1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн Өмнөговь аймгийн тамирчин С.Төгөлдөр есөн өргөөс 7.5 оноотой цом өргөв.

U1700 ангилалд өрсөлдсөн Өмнөговь аймгийн тамирчин Б.Отгонбаяр эцсийн мөч хүртэл тэмцээнээ тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдож дөрөвдүгээр байр эзэллээ.

Хуваалцах